Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 09 дүгээр сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 9 дүгээр сард Тэрхийн цагаан нуур, Өгийнуур, Орхон-Өлзийт, Урд тамир дээд, доод цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байв.
2023 оны 9-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS 4586-98 усны чанарын стандартай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ.
/Хүснэгт1./-д
№ |
Харуулын нэр |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Орхон -Өлзийт |
|
|
4.0 |
0.18 |
0.002 |
0.001 |
0.52 |
2 |
Тэрхийн цагаан нуур |
|
|
2.0 |
0.14 |
0.001 |
0.001 |
0.18 |
3 |
Урд тамир дээд |
8.11 |
3.0 |
1.2 |
0.03 |
0.001 |
0.001 |
0.15 |
4 |
Урд тамир доод |
8.32 |
2.4 |
1.4 |
0.04 |
0.002 |
0.003 |
0.14 |
5 |
Өгийнуур-Өгийнуур |
|
|
5.2 |
0.04 |
0.002 |
0.003 |
1.84 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Орхон-Өлзийт усны цахилгаан дамжуулах чадвар 227.9 эрдэсжилт 189.1мг/л, хатуулаг 1.90 мг-экв/л, сульфат 6.4 мг/л, хлор 4.6 мг/л, гидрокарбонат 131.8 мг/л, магни 7.4 мг/л, төмөр 0.01 мг/л, нитрат азот 0.02 мг/л байна.
Тэрхийн цагаан нуур усны цахилгаан дамжуулах чадвар 148.9 эрдэсжилт 111.7 мг/л, хатуулаг 1.33 мг-экв/л, сульфат 1.0 мг/л, хлор 3.2 мг/л, гидрокарбонат 81.2 мг/л, магни 2.8 мг/л, төмөр 0.01 мг/л, нитрат азот 0.02 мг/л байна.
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод усны цахилгаан дамжуулах чадвар 102.2-112.5, эрдэсжилт 76.6-93.1 мг/л, хатуулаг 0.83-0.94 мг-экв/л, сульфат 1.5-5.8 мг/л, хлор 2.5-3.9 мг/л, гидрокарбонат 53.7-59.8 мг/л, магни 2.3-3.2 мг/л, төмөр 0.01-0.02 мг/л, нитрат азот 0.02-0.03 мг/л байна.
Өгийнуур. усны цахилгаан дамжуулах чадвар 607.8, эрдэсжилт 558.9 мг/л, хатуулаг 3.58 мг-экв/л, сульфат 76.9 мг/л, хлор 21.7 мг/л, гидрокарбонат 314.8 мг/л, магни 32.2 мг/л, төмөр 0.09 мг/л, нитрат азот 0.01 мг/л,стандарттай харьцуулахад фторын агууламж 0.34 мг/л их гарсан.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс хаягдал усны сорьц авч химийн найрлага болон чанарын үзүүлэлтийг тодорхойллоо.
Шинжилгээний дүнг /MNS4943:2015/ “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан /Хүснэгт2./-д үзүүллээ.
Хүснэгт2
Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л |
P мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6-9 |
30 |
20 |
20 |
15 |
- |
Гарах |
6,98 |
4.0 |
46.9 |
9.9 |
56.31 |
5.892 |
Орох |
9.98 |
83.0 |
236.9 |
20.4 |
- |
- |
Цэвэршилт, хувь |
80.2% |
Шинжилгээний дүнгээс үзэхэд: /MNS4943:2015/ ”Хаягдал ус”-ны стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч (БХХ5) –ийн агууламж 2.3 дахин их, Нийт азот 3.7 дахин их байна.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ